Украины Луханскын ойролцоо Киевийн армийн хаясан бөмбөгөнд Оросын хоёр сэтгүүлч оногдож, амиа алджээ. Россия телевизийн сэтгүүлч Игорь Корнелюк хагалгааны ширээн дээр, дууны инженер Антон Волошин газар дээрээ нас барсан байна. Бөмбөг дэлбэрсэн газраас 100 метрийн зайтай байсан Россия телевизийн оператор Виктор Денисов амьд үлджээ. Оросын гадаад хэргийн яам сэтгүүлчдийн амь насыг терроризмын эсрэг ажиллагаа нэрийдлээр бөмбөг хаяж буй Украинчууд хариуцах ёстой гэж үзэж байна.
