
Олон улсын сансарын станц ирэх 11-р сар гэхэд түүхэндээ анх удаа кофены машин ашиглах гэж байна. Одон орон судлаачид өнөөг хүртэл жингүйдлийн орчинд кофе найруулах боломжгүй учир нунтагласан бүтээгдэхүүнийг хэрэглэж иржээ. Тэгвэл Италийн Сансарын агентлаг, кофе үйлдвэрлэгч “Argotec” компанийн хамтын бүтээл “ISSpresso” чанагч нь одон орончдод сайхан боломж олгож байна. 200 кг жинтэй кофе чанагч машиныг Италийн эмэгтэй одон оронч Саманда Кристофетти эх дэлхийгээс 400 километрийн алсад ажиллуулж үзэхээр болжээ. Сансарт таталцалын хууль үйлчлэхгүй болохоор судлаачид кофегоо аягалаж уух боломжгүй. Гэхдээ хуванцар уутанд хийж, гуурсаар амтархан ууж болно.