Хятадын тэргүүн дипломатч Янг Жиеши Вьетнамд айлчилж байна. Тэрээр Вьетнамын эрх баригчидтай уулзаж, зөрчлийг намжаахын тулд яриа хэлэлцээр эхлүүлэхээр болжээ. Өнгөрсөн тавдугаар сард Хятад Вьетнамын ойролцоо орших Парасель аралд газрын тосны цооног гаргаж авахаар өрөмдлөгө явуулсан нь Өмнөд Хятадын тэнгистэй холбоотой газар нутгийн маргааныг хурцдуулсан юм. Вьетнамчуудын эсэргүүцэл туйлдаа хүрч, гадаадын үйлдвэрүүдийг шатааж, дөрвөн Хятад ажилчныг хөнөөсөн билээ. Хоёр улсын онгоц тэнгисийн усанд мөргөлдсөний дараа Хятадын тал ирэх наймдугаар сар хүртэл өрөмдлөгө явуулна гэж мэдэгдсэн байна. Мөн Парасель арал дээр сургууль барихаар болсон ажээ.




Сэтгэгдэл (1)