Японы парламент хүүхдүүдийг садар самуун бичлэг хийж, зураг авахад ашигласан тохиолдолд жилээр хорих юмуу 10 мянган долларын торгууль ногдуулна гэсэн хууль баталжээ. Мөн порно хүүхэлдэй, комик номонд хүүхдүүдийг дүрслэхийг хоригложээ. Энэ хуулийг баталсанаар хүүхдүүдийг хохирогч болохоос хамгаалж чадна гэж үзэж байна. Статистик мэдээгээр хүүхдийн порнографаас үүдэлтэй сөрөг үр дагавар нь Японы нийгэмд нухацтай асуудлыг үүсгэж байна нь тодорхой болжээ. 2013 онд хүний эрхийн байгууллагын судалгаагаар Япон энэ төрлийн бизнесийн гол төв болсон гэнэ. 2012 онд 1,264 хүүхэд порнографын хохирогч болж, цагдаад бүртгүүлсэн нь өмнөх оноос бараг хоёр дахин өндөр үзүүлэлт юм.

