
Украины Полтава мужид байгалийн хий дамжуулах хоолой дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас агаарт 200 метр өндөр оч үсэрч байсан гэж гэрчүүд мэдээлэв. “Братство” шатахуун дамжуулах хоолойгоос нэг километрийн зайтай газар оршин суугчид амьдардаг. Азаар дэлбэрэлтийн уршгаар хүн гэмтэж бэртээгүй байна. Ослын газар галыг унтарахаар таван гал унтраах анги ажиллаж байгаа ажээ. Мөрдөгчид ослын шалтгаан дамжуулах хоолойн даралт буурсантай холбоотой болохыг тогтоожээ. Харин Украины дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Арсен Аваков дэлбэрэлтэд Оросыг буруутгаж байгаагаа илэрхийлсэн байна. “Братство” нь 4,451 км урттай Европын хамгийн том хийн хоолой бөгөөд Чех, Франц, Швейцарь, Австри, Итали, Унгар, Балканы хойгийн зарим орон руу салбарладаг.