Японд нэгэн хачирхалтай хэрэг гарчээ. Ахлах сургуулийн техникчээр ажилладаг 53 настай Коичи Хироши сурагч охидоос 600 орчим биеийн тамирын хувцас хулгайлж, цуглуулсан байна. Тэрээр 12 мужийн 50 гаруй сургуулиар явж, охидын хувцас хулгайлдаг байжээ. Хачирхалтай нь түүний хулгайлсан хувцаснууд бүгд цэцэг, навчны зурагтай байсан гэнэ. Хироши эдгээр хувцаснуудыг өөрөө өмсөх гэж авсан хэмээн тайлбарлажээ. Одоо түүнийг баривчлан хорьж, эрүү үүсгээд байна.

