Мексикийн зүүн хэсэгт орших Веракруз мужаас нэг дор 28 хүний цогцос олдсон талаар цагдаагийн хэлтсээс мэдээлэв. Тэдгээр хүмүүсийн амиа алдсан шалтгаан тодорхойгүй байгаа ч хар тамхины дээрэмчдийн хооронд болсон ширүүн буудалцаантай холбоотой гэж таамаглаж байна. Төв Америкийн мянган мянган цагаачид жил бүр Мексикээр дайран өнгөрдөг. Мексикт хар тамхитай холбоотой хүчирхийлэл, гэмт хэргээс болоод 2007 оноос хойш 85 мянган амиа алдсан гэсэн тооцооллыг цагдаагийн газраас гаргажээ. Сүүлийн жилүүдэд хар тамхины наймаачид худалдаа явуулахад ашигтай газруудыг булаалдан тэмцэлдсэний улмаас хэдэн зуун хүн амиа алдах явдал түгээмэл гарах болжээ.
