Украины зүүн хэсэгт орших Луханск, Донецкт терроризмын эсрэг ажиллагаа эхэлсэнээс хойш 356 хүн нас барсаны 257 нь энгийн иргэн байна. Тэдний 14 нь хүүхэд байна гэсэн харамсалтай тооцооллыг НҮБ-аас гаргажээ. НҮБ, Европын хүний эрхийн байгууллага Украинд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэдний үзэж буйгаар амь үрэгдсэн 86 цэргийн дийлэнх нь Луханскын нисэх онгоцны буудал дээрх мөргөлдөөн, Ил-76 онгоцны ослын золиос болжээ. Хүний эрхийн байгууллагууд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд эхэлсэн терроризмын эсрэг ажиллагааг дэмжиж, цэрэг, зэвсэг илгээсэн эрх баригчдыг шалгах ёстой гэж үзэж байна.



