
Хоёр гол хотоо жихад урсгалын хэт даврагч бүлэглэлд алдаад буй Иракийн эрх баригчид АНУ-аас тусламж хүссэн байна. Босогчдын эсрэг агаараар довтлоход зэвсэгт хүчний туслалцаа хэрэгтэй байгаа ажээ. Хэт даврагчид Багдад хотын хойд хэсэгт орших газрын тосоор баялаг газрууд руу дайрч байгаа учир хариу цохилт өгөхөөр цэргээ базаасан гэж Иракийн ерөнхий сайд Ноури Малики мэдэгджээ. Гэхдээ Иракт агаарын цохилтоор дэмжлэг үзүүлэх эсэхийг АНУ-ын Конгрессын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм. Алан хядах Аль-Кайда бүлэглэлийн хамсаатнууд болох “Ирак Левантын лалын улс” бүлэглэл нь Ирак, Сирид 10 мянга орчим зэвсэгт дайчинтай гэнэ.
Сэтгэгдэл (1)