Өнгөрсөн аравдугаар сард Филиппиний Таклобан сууринд Хаяан хар салхины гамшгийн улмаас олон мянган хүн амиа алдсан. Байгалийн гамшигт өртөж, орон гэргүй болсон иргэд өнөөг хүртэл майханд хоргодон амьдарч байна. Гэрэл цахилгаангүй, бохирыг зайлуулах системгүй таагүй нөхцөлд 100 мянган хүн амьдарч байгаа ажээ. Гамшигт өртсөн газарт бүтээн байгуулалт өрнөж, орон гэрийг нь дахин барьж өгөх хүртэл эдгээр хүмүүс энд хоргодохоос өөр аргагүй болжээ. Нурангид дарагдсан газрыг долоон сарын дотор шинэчилж, өөрчлөгдсөн дүр зураг харагдаж байгаа ч ажлын явц удаан байна. Нийт 2000 орчим байшинг шинээр барихаар төлөвлөсний дөнгөж 50-ыг нь ашиглалтад оруулжээ. Сэргээн босголтын ажлыг хариуцаж буй Засгийн газрын эрх мэдэлтнүүд иргэдийг орон сууцтай болгох нь урт хугацаанд хэрэгжих ажил гэсэн тайлбар өгчээ.


