
Израйлийн эрх баригчид өсвөр насны гурван хүүхдийг хулгайлан авч явсан хэрэгт Палестиныг буруутгаж, хоморголон баривчлах ажиллагаа явуулж байна. Харин Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас хэргийн учрыг олоогүй байж, өөрсдийг нь буруутгасанд дургүйцэж буйгаа илэрхийлжээ. Гэсэн ч Саудын Араб дахь лалын шашинтнууд Аббасын Засгийн газрыг буруутгаж, хүүхдүүдийг олоход тусална гэдгээ илэрхийлэв. 2007 онд Хамас бүлэглэл газын зурваст хяналтаа тогтоосноор Аббас зөвхөн West Bank хэмээх автономит мужийг захирах болсон юм. Аббас Хамас бүлэглэлийн дайчдаас хамгаалах зорилгоор удаа дараа нухчин дарах алхмуудыг хийсээр иржээ. Тиймээс ч өнгөрсөн долоон жилийн хугацаанд Хамастай холбоотой буяны байгууллага, сургуулиудыг устгасан юм. Хүүхдүүд алга болсон хэрэг Израйль, Палестины харилцааг улам муутгаж байна.