
Малайзад Индонезийн иргэдийг тээвэрлэж явсан модон завь далайн давалгаанд цохигдож, хөмрөгджээ. Даац хэтрүүлэн явсан завин дотроос 62 хүнийг аварсан ч 26 хүн ор сураггүй алга болжээ. Малайзын аврагчид сураггүй алга бологсдыг хайж байгаа бөгөөд есөн хүн нас барсан нь тогтоогдсон байна. Уг завь Малайзын Куала Лампур хотын захад орших далайн эргээс 3,7 километрийн зайтай явж байгаад осолджээ. Ослын газар руу нэг усан онгоц, нисдэг тэрэг илгээсэн байна. Малаккагийн хойгоор дамжин Индонезийн хэдэн арван мянган ажилчид Малайзад тариалангийн салбарт хулуь бусаар ажилладаг ажээ. Хууль бус ажилчид Малайзаас хөөгдөн нутаг буцахдаа завиныхаа даацыг хэтрүүлж, амиа алдах явдал гарсаар байна.