25 настай Жинна Янг хоёр жилийн өмнө аавыгаа гэдэсний хорт хавдраар алдсан байна. Тэрээр аавынхаа сүүлчийн хүслийг гүйцээх гэж амьд ахуйдаа очихыг хүсдэг байсан газруудаар нь аялах болжээ. Жинна аавынхаа зургийг хайчилж, үргэлж дэргэдээ авч явдаг ажээ. 51 насандаа хорвоог орхисон хайртай аавынхаа хүслийг гүйцээх нь түүний хувьд хамгийн эрхэм учир орон гэрээ зараад гадаад руу аялах тасалбар авсан байна. “Аав минь амьдралаа гэр бүлдээ зориулсан болохоор дэлхийгээр аялах боломж олдоогүй. Тэр надтай хамт байхгүй ч гэсэн сүнс нь харж байгаа гэдэгт итгэдэг” хэмээн Жинна ярьсан гэнэ.












Сэтгэгдэл (1)