Хятадын тэрбумтан Чен Гуанбиао Америкийн тэнэмэл иргэдийг ирэх зургадугаар сарын 25-нд Нью-Йоркийн тансаг ресторанд оройн хоолонд урьж байна гэсэн зар тараажээ. Ирсэн зочин бүрт хоолны дараа 3000 доллар тараах бөгөөд нийт 1 сая долларыг ядууст зарцуулахаар тооцоолсон байна. Чен тэрбумтан Нью-Йорк Таймс сонинд бүтэн нүүр ийм сурталчилгаа байрлуулжээ. Форбес сэтгүүлийн тооцоолсоноор 400 сая долларын хөрөнгөтэй энэ эрхэм Америк-Хятадын харилцааг сайжруулахын тулд ийм үйлдэл хийж байна гэв. Чен цэвэр агаар савлахын зэрэгцээ залгиж болдог гааз зохион бүтээсэн өвөрмөц нэгэн юм.





