
Украины ерөнхийлөгч Петро Порошенко удаан хугацаанд маргаан дэгдээсэн Европын холбоонд нэгдэх гэрээг энэ сарын 27-нд байгуулна гэж мэдэгджээ. Өмнөх ерөнхийлөгч асан Виктор Януковичийг Оросын талыг баримталж, Европын холбоонд нэгдэхээс татгалзсан хэмээн олон сарын турш тэмцэл өрнөж, 80 гаруй хүн амиа алдсан юм. Үүний эцэст Виктор Януковичийг огцруулсан ч Оросын салан тусгаарлагчдын тэмцэл ширүүсч, иргэний дайны хэмжээнд хүрсэн билээ. НҮБ-ын эрхийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор 357 хүн бослого, хөдөлгөөний үеэр амь үрэгдсэн байна.