Францын SNCF галт тэрэгний үйлчилгээ эрхлэгч компанийн ажилтнууд долоо дахь өдрөө ажил хаялтаа үргэлжлүүлж байна. Тэд төмөр замын салбарын шинэчлэлийг эрчимтэй шүүмжилж, Эйффелийн цамхгийн дэргэд цагдаа нартай мөргөлджээ. Жагсагчид гартаа гал барин тайван амгалан Парис хотын алдарт Эйффелийн цамхгийг хар утаа мананд автууллаа. Цагдаа нар байдлыг хүндрүүлэхгүйн тулд хамгаалалтанд гараад байгаа юм. Жагсагчид төмөр замын салбарын алдагдлыг нөхөх зорилгоор хувьчлах болсоныг шүүмжилж байгаа ажээ.
