
Сүүлийн долоон жилийн дотор дэлхийн энх тайван эрс муудаж, иргэний дайн, хүчирхийлэл газар авах болсон. Дайны хор уршгийг мөнгөөр тооцвол 9,8 триллион доллар буюу дэлхийн нийт эдийн засгийн 11,3 хувьд хүрсэн гэж мэргэжлийн байгууллагууд үзжээ. Тэд хүчирхийллийн уршгаар нас барсан хүн бүрийн амийг 1,350 доллараар үнэлэхэд ийм тооцоо гарсан байна. Энэхүү судалгаа нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш 60 жил тайван байсан дэлхий өөрчлөгдөж буйг харуулжээ. 2008 оноос хойш 51 улс улам тайван амгалан байсан бол 111 улсын байдал эрс муудсан байна. Сири, Афганистан, Ирак, Өмнөд Судан, Украин хамгийн аюултай орнуудад тооцогджээ. Тэгвэл батлан хамгаалахын салбараа нэмэгдүүлж байгаа Хятадыг дээрх 111 улсын тоонд багтаасан ажээ. Сүүлийн 20 гаруй жил тайван оронд тооцогдож байсан Америкт хүчирхийллийн уршгаар амиа алдагдсын тоо эрс нэмэгдэх болжээ.