
Германы хамгийн гүн агуйд судалгаа хийж байгаад занганд орсон 52 настай Жонанн Вестхуасерыг аврагчид 12 хоногийн дараа гаргаж авчээ. Судлаачийн толгой дээр чулуу нурж унан, нарийхан хонгилтой агуйгаас буцаж гарах ямар ч боломжгүй болсон юм. Түүний биеийн байдал удахгүй сайжирна гэж эмч нар хэлсэн байна. Одоогоор эмч, аврагч нарын 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг агуйд хавчуулагдсан багийн бусад гишүүдэд тусламж хүргэж байна. Австрийн хил дагуух Бавариан уулын ойролцох орших агуй нь 1,148 метр гүн ба 19,2 км урт сунаж тогтжээ.