
Пакистаны Хойд Вазиристан муж буюу олон овог аймгуудын эх нутагт Талибаны эсрэг цэргийн довтолгоо үргэлжилсээр байна. Орон нутгийн гамшгаас хамгаалах алба хөл хорио цуцалсанаас хойш сүүлийн 48 цагийн дотор эх нутгаасаа зугтсан 76,623 хүний мэдээллийг бүртгэж авчээ. Пакистаны Талибан болон бусад зэвсэгт бүлэглэлийн түшиц газраас дүрвэгсдийн тоо 137 мянгад хүрээд байна. Дүрвэгсдийн дийлэнх нь хөрш зэргэлдээ Баннуд суурьшдаг ажээ. Энэ хооронд Пакистаны арми цэргийн ажиллагааны хүрээнд 228 террористыг устгасны дийлэнх нь Зүүн Туркестаны лалын улс хөдөлгөөний дайчид гэнэ. Хоёр долоо хоногийн өмнө Хойд Вазиристанд агаарын довтолгоон эхэлсэнээс хойш 100 орчим энгийн иргэн амиа алджээ. Эдгээр хүмүүс террорист бүлэглэлтэй огт хамаагүй хүүхэд, жирийн ээж, аавууд юм. Террористуудыг устгах ажиллагаанд энгийн иргэдийг золиосолж буйг хүний эрхийг хамгаалагчид шүүмжилж байна.
Сэтгэгдэл (1)