Индонезийн Бали арлын амьтны хүрээлэнд төрөөд долоо хонож буй бяцхан сармагчин бий. Энэ амьтан чихмэл тоглоомтой тоглож, түүнийгээ тэврэх дуртай гэнэ. Сармагчингууд ээж, аав нь анхаарал халамж бага тавибал холдож явдаг ухаантай амьтад гэнэ. Тиймээс ээжээсээ тусдаа өсч буй энэ бяцхан сармагчин чихмэл тоглоомтой тоглохыг хүссэн бололтой. Амьтад ч бас эхийн хайр халамжаар дутаж байдгийг сармагчны түүх харуулж байна. Индонезийн Жаван сармагчингууд устаж үгүй болох аюулд ороод байгаа тул агнахыг бүрмөсөн хоригложээ. Амьтны хүрээлэнгийн ажилтнууд энэ ховор амьтныг олноор нь үржүүлэхийн тулд зэрлэг байгалиас нь авчирч нутагшуулах болсон юм.


