АНУ-ын иргэн 42 настай тарган эр Кристофер Митчелл арьсан дороо кокайн, марихуан шахсан нь илэрчээ. Кристоферыг автомашинтайгаа явж байгаад зөрчил гаргахад нь цагдаа нар зогсоогоод шалгахад сэжиг бүхий харагдсан байна. Суудлын бүсээ ч бүсэлж чадахгүй хэт тарган тэрээр цагдаа нарыг хараад учиргүй сандарч эхэлсэн гэнэ. Гэтэл тарган эр биш, арьсан дороо хар тамхи нуусан хэрэгтэн байсан нь илрэв. Кристофер гэдсэн дороо 230 грамм марихуан шахаж, гар буу, цүнхэр дотроо 7000 долларын бэлэн мөнгө авч явсан нь илэрсэн байна. Тэрээр өмнө нь 2002 онд хар тамхи наймаалсан хэргээр баривчлагдаж байсан нэгэн ажээ.

Сэтгэгдэл (1)