Энэтхэгийн Уттар Парадеш муж дахь “Coca-Cola” компанийн салбарыг эрх баригчид хүчээр хаажээ. Учир нь сүүлийн хэдэн жилийн турш усыг хэтрүүлэн ашиглаж, бохирдуулж байна гэсэн гомдол хэрэглэгчдээс салаагүй юм. Тэмцэгчид гудамжинд өлсгөлөн хүртэл зарлаж байв. Газрын гүний ус төрөл бүрийн хорт бодисоор бохирдсоноос болоод оршин суугчдын цэвэр усны нөөц хомс болжээ. Энэтхэг дэхь жижиг үйлдвэр гэхэд нэг минут тутамд 600 ундаа үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл жилд 26,500 кило литр ундаа үйлдвэрлэж байна. Тус улсад “Coca-Cola” компанийн 58 салбар байдаг бөгөөд дундаж ангийнхны дунд энэ ундааны хэрэглээ улам өсчээ. Энэтхэгийн эрх баригчид байгаль орчныг бохирдуулсан салбарыг хааж, 2000 долларын торгууль ноогдуулсан байна.


