
Аль-Кайдагаас салбарлан гарсан ISIS буюу Ирак, Левантын лалын улс бүлэглэл Иракийн хойд хэсэгт орших Анбар мужийн гурван хотод хяналтаа тогтоожээ. Мөн тэд Сири, Иорданы хоёр хилийн зурвасыг бүсэлсэн байна. Эзлэгдсэн хотуудын нэг болох Рутба нь Иорданы хилээс зүүн зүгт 150 километрийн зайтай орших 55 мянган хүн амтай газар юм. Энэ хотоор Мосул-Хайфа байгалийн хий дамжуулах хоолой ойрхон дайрч өнгөрдөг тул стратегийн чухал бүс нутагт тооцогддог ажээ. Засгийн газрын цэргүүд хотыг дахин хяналтандаа авахаар бөмбөг хаяж буй талаар AP агентлаг мэдээлсэн байна. Дайчдын гарт орсон өөр хоёр хот болох Рава, Ана хотуудад үерийн усны далан байрладаг юм. Энэ газрыг хамгаалалтанд авахаар 2,000 гаруй нэмэлт цэрэг илгээжээ. Ирак, Левантын лалын улс бүлэглэлийн суннит урсгалын дайчид Ирак, Сирийн хилийг хоёр талаар нь дайрч, ноёрхлоо тогтоохыг эрмэлзэж байна.