Сирийн Засгийн газар, босогчдын тал Ярмук хуаранд дахил гал нээхгүй байх гэрээ байгуулжээ. Ингэснээр дүрвэгсдийн бөөгнөрдөг хуаранг чөлөөтэй болгож, үндсэн үйлчилгээг нь сэргээлээ. Өнгөрсөн долдугаар сараас эхлэн бүслэлтэнд орсон тус хуаранд 18 мянган хүн амьдарч байснаас 100 гаруй нь өлсгөлөнгөөр амиа алдсан гэдгийг хүний эрхийн байгууллагууд мэдэгдсэн юм. Босогчид, армийн дайчдын тулаан үргэлжилсэн энэ газар олон улсын тусламжийн байгууллагууд хоол, хүнс хүргэх аргагүй болсон билээ.

