Чехийн “Holy Cross” сүмд занданшуулсан шарил хадгалагдаж байдаг. Энэ сүмд нийт 200 гаруй шарил байх ёстой гэж судлаачид үзэж байгаа ч 24 нь олдсон ажээ. Тэднийг 18-р зууны сүүлээр цовдлуулсан хөшөөний дэргэд оршуулсан гэнэ. Сүмийн агааржуулалтын систем, өвөрмөц хөрс нь цогцоснуудыг сайн хадгалагдахад нөлөөлжээ. Тухайн үед нас барсан лам нарыг маанийн эрх, нөмрөгтэй нь хамт оршуулж, хадгалдаг ёс байсан гэнэ. Дээрх сүмийг 1765 онд Европ хэв маягаар засаж, чимэглэсэн бөгөөд занданшуулсан шарилыг жуулчдад нээлттэй үзүүлэхээр болсон байна.











