Өмнөд Солонгосын хилчин цэрэг нөхөд рүүгээ гал нээж, таван хүнийг хөнөөн, долоон хүнийг шархдуулаад зугтжээ. Хил хамгаалах алба гэмт хэрэгтнийг амьдаар нь барьж авчирна гэдгээ хохирогчдын ар гэрийнхэнд амласан байна. Хилийн зөрчил илрүүлэх 48 хүний бүрэлдэхүүнтэй багт харьяалагдаж байсан 22 настай хэрэгтэн А бүлэг буюу сэтгэл зүйн асуудалтай цэргийн тоонд орж байжээ. Гэвч түүнийг “В” бүлэгт шилжүүлэн бусдын хараа хяналтан дор хилийн өндөр хамгаалалттай бүсэд алба хаалгахаар шилжүүлжээ. Түүнийг амиа хорлосон байж магадгүй хэмээн Батлан хамгаалахын яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
