
Египетийн шүүх өнгөрсөн онд огцорсон лалын шашинт ерөнхийлөгч Мухаммед Мурсийг дэмжиж, үймээнд самуунд оролцсон хэргээр 180 хүнд цаазын ял оноожээ. Тэдний дотор Лалын ахан дүүс байгууллагын оюун санааны удирдагчид ч байгаа ажээ. Үүнээс өмнө тус улсын шүүх 683 хүнийг цаазаар авахаар шийдвэрлэж, хүний эрхийн байгууллагуудаас шүүмжлэл хүртсэн юм. Гэсэн ч 2011 онд ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцорсоноос хойш үргэлжилж буй харгис, хэрцгийллийг таслан зогсоохын тулд цаазын ял гүйцэтгэх ёстой гэсэн байр суурь дээрээ хатуу зогсож байна. Харин цаазын ял сонссон хүмүүсийн өмгөөлөгчид шүүхийг буруутгаж, “Олон нийтийн дургүйцэл төрүүлсэн үйлдэл нь хүчирхийллийг улам даамжруулна” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл (1)