Малайзын дээд шүүх Католик шашны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “Аллах” гэдэг үгийг хэрэглэхийг хоригложээ. Ийм хориг тавихыг 2007 онд цуцалсан ч шүүх саяхан хүчин төгөлдөр гэж үзсэн байна. Христийн шашинтнууд энэ үг Малайзад Араб хэлнээс үүсэлтэй, Бурхан гэдэг үг хэмээн маргаан дэгдээсээр иржээ. Гэвч энэ үгийг Христүүд хэрэглэснээр мусальмануудын дунд будлиан үүсгэж, өөр шашинд урвахад нөлөөлнө гэж үзсэн байна. Хүн амын гуравны хоёр нь мусульман шашин шүтдэг Малайзчуудын цөөн хэсэг нь Хиндү, Христэд итгэдэг. Католик шашны “Herald” сонин 2009 онд ийм хориг тавьсаныг эсэргүүцэж байсан хэдий ч шүүхийн шийдвэр өөрчлөгдсөн байна.
