
Аль-Жазера телевизийн гурван сэтгүүлчийг зургаан сар хорьсны дараа Египетийн шүүх тэдэнд худал мэдээлэл цацсан, Лалын ахан дүүсийнхэнд тусалсан гэдэг ял оноожээ. Ингэснээр сэтгүүлч Петер Гресте, Мохамед Фамми нарыг долоон жил, Абдулла Барер Мохамедыг 10 жил хорихоор болсон байна. Сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ сурвалжлага нь Египет, Катарын хоорондох геополитикийн асуудлыг хөндсөн байжээ. Катарууд Египетэд хориглодог шашин, улс төрийн идэвхтэн болох Лалын ахан дүүс байгууллагыг удаан хугацаанд дэмжиж ирсэн. Харин Египетчүүд ерөнхийлөгч Мохаммед Мурсийг засгийн эрхнээс буусны дараа тус байгууллагыг удаа дараа террорист үйлдэл хийсэн гэж буруутгах болсон юм. Дээрх сэтгүүлчдийг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн мэдээлэл цацлаа хэмээн буруутгаж өнгөрсөн 12-р сард Каир хот дахь зочид буудлаас баривчилсан байна. Хүний эрхийг хамгаалагчид Египетэд хэвлэлд хэтэрхий их цензур тавьж байна гэж буруутгав.