Украины армийн нисдэг тэргийг бууджээ
Украины армийн
нисдэг тэргийг Оросын салан тусгаарлагчид буудсаны уршгаар есөн хүн амиа
алджээ. Ми-8 нисдэг тэрэг бослого хөдөлгөөн өрнөж буй Славянск хотоос хөдөлсөний
дараа тийрэлтэт зэвсгэнд өртсөн байна. Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн
энхийн төлөвлөгөөний хүрээнд энэ Баасан гариг хүртэл гал зогсооно гэдгээ
босогчдын тал амласнаас хойш нэг өдрийн дараа халдлага гарлаа. Гэсэн ч Украины ерөнхийлөгч
Петро Порошенко босогчидтой түр эвлэрэх гэрээ байгуулахын төлөө идэвх чармайлт
гаргасан хэвээр байна. Харин босогчид нисдэг тэрэгний халдлагын талаар тайлбар
өгөөгүй байгаа ажээ. Үүнээс өмнө Донецк, Луханскт армийн нэг нисдэг тэрэг,
онгоцыг буудсан хэрэг гарсан юм.