
Хэрэв дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дорвитой алхам хийхгүй бол эдийн засагт асар их хор нөлөө учруулахыг судалгаагаар өсчээ. Судлаачдын тооцоолсоноор уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хар салхины нөлөөгөөр АНУ ирэх 15 жилийн дотор 35 тэрбум долларын хохирол амсах гэнэ. Энэ байдал цааш үргэлжилвэл 2100 он гэхэд 700 тэрбум доллар алдах юм. Уур амьсгалын өөрчлөлт зөвхөн байгалийн гамшгаар илрэхгүй. Нийт ургацын нөөц 14 хувиар буурч зөвхөн АНУ гэхэд 12 тэрбум долларын хохирол амсах ажээ. Мөн 2050 он гэхэд хэт халуун 52 хоног нэмэгдэнэ. Ингэснээр халуунаас үүдэлтэй өвчний улмаас нас барагсдын тоо одоогийнхоос 11-36 мянгаар нэмэгдэнэ гэсэн судалгааны дүн гарчээ.