
Италийн тансаг эдлэл үйлдвэрлэгч Caviar брэнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины зурагтай, 18 каратын алтаар бүрсэн iPhone 5S худалдаанд гаргажээ. Энэхүү утсан дээр Путины зургаас гадна Оросын төрийн дууллын эхний мөрийг шигтгэсэн байна. Тансаг брэнд шинэ үеийн бэлэг тэмдэг болж буй ерөнхийлөгчийн зурагтай гар утас худалдаанд гаргаснаараа эх оронч үзлийг уриалж байгаа хэмээн тайлбарлажээ. Оросууд ерөнхийлөгчийн зурагтай iPhone утсыг 147 мянган рубль буюу 4,340 доллараар худалдан авах боломжтой. Удахгүй Леонардо да Винчи, Мохаммед Али, Стив Жобс зэрэг алдартнуудын хөрөг зурагтай алтан гар утаснууд худалдаанд гарах юм.