Йохансбургын гудамжинд гуйлга гуйдаг Филани Дладла номын цагаан солиотой болжээ. Тэрээр гуйлга гуйхын оронд ном зарж, түүнийгээ шимтэн унших болсоноор амьдрал нь огцом өөрчлөгдсөн юм. Өмнөд Африкийн кино найруулагч Тебого Малдое өнгөрсөн онд Филанитай ярилцсан нь интернэтэд шуугиан дэгдээжээ. Гудамжинд ном уншин суух Филани уншигчдад асар их урам өгч, сайн дураараа бүтээлээ хандивлах зохиолчид нэмэгдсэн байна. Багагүй орлого олдог болсон Филани зарж буй номныхоо дээжсийг хүүхдүүдэд бэлэглэж, боловсролд нь хувь нэмэр оруулдаг болжээ.

