
Пакистаны Засгийн газар Хойд Вазиристанд орогнодог Талибан бүлэглэлийг устгах ажиллагаа явуулж байгаа. Цэргийн ажиллагаанаас дайжиж, сүүлийн хоёр долоо хоногийн дотор 450 мянган хүн орон гэрээсээ дүрвэсэн болохыг тус улсын Гамшгаас хамгаалах алба мэдээлэв. Дүрвэгсдийн дийлэнх нь зэргэлдээх Хайбер-Пахтунхва мужид суурьшиж байгаа ажээ. Пакистаны ерөнхий сайд Наваз Шариф ард иргэд үйл олноороо зугтаж буй асуудалд санаа зовж, Засгийн газрын сайдуудтай уулзахаар болсон юм. Харин Пакистаны арми Талибаны 250 дайчныг устгаж, ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байгаа гэв.
Сэтгэгдэл (1)