Токио хотын музейд хүнтэй андуурмаар адилхан роботуудыг дэлгэн тавьжээ. Осакагийн их сургуулийн робот шинжээч Хироши Ишигуро хүмүүс машинаас юугаараа ялгаатай болохыг батлан харуулах гэж оролдож байна. Эдгээр робот нь удирдлагаар ажилладаг бөгөөд ягаан уруулаа хөдөлгөж, дуу авиа гарган, хөмсгөө зангидаж, толгойгоо бөхийлгөх чадвартай. Мөн тэд сандал дээр суудаг ч гараа хөдөлгөж чадахгүй. Эмэгтэй хүнийг дууриалган хийсэн уг технологийн бүтээгдэхүүн нь силикон арьс, хиймэл булчинтай гэнэ. 20 гаруй жилийн турш судалгаа явуулсан эрдэмтэд роботыг хүнтэй ийм ядилхан хийж чадлаа. Үүнээс өмнө “Pepper” хэмээх хариу үйлдэл үзүүлэх чадвартай роботыг худалдаанд гаргасан бөгөөд Япончуудын дунд хэрэглээ нь өсчээ.





Сэтгэгдэл (2)