Нигерийн нийслэл Абужа хотын олон хүн холхисон худалдааны дүүрэг халдлагад өртөн 21 хүн нас барж, 52 хүн шархаджээ. Дүүргийн Банекс плаза худалдааны төв дэлбэрэлтэд өртөж, хэргийн газраас хэдэн километрийн цаана агаарт хар утаа суунаглав. Цагдаа нар уг хэргийн сэжигтнийг баривчилсан байна. Сэжигтэн аль нэгэн зэвсэгт бүлэглэлд харьяалагддаггүй гэнэ. Гэхдээ Нигерийн хойд мужид удаа дараа халдлага үйлдэж, хүн барьцаалж буй Боко Харам бүлэглэл Абужа хотыг байгаа болгон бөмбөг дэлбэлж байсан удаатай. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тэд автобус дэлбэлж, 70 гаруй хүний амийг хороосон юм.

