
Иракийн гол бүс нутгуудад суннит шашны босогчид хүчээ авсаны улмаас энэ сарын дотор 1,075 хүн амиа алдсаны дийлэнх нь энгийн иргэд байна. Ниневиа, Дияла, Салахуддин мужуудад хамгийн олон хүн амиа алджээ. Мөн Иракт гадаадын иргэдийг хулгайлах явдал газар авч, Туркийн Консулын газраас 48 хүнийг булаан авч явж байсан юм. Энд хүчирхийлэл хаа сайгүй газар авч, арав гаруй жилийн өмнө Саддам Хуссейны дэглэмийг нураан унагахаар АНУ тэргүүтэй олон улсын цэргүүд нэвтэрч байсан үеийнхээс дутахааргүй болж буйг хүний эрхийг хамгаалагчид сануулав. Өнгөрсөн сард сүүлийн гурван жилд байгаагүйгээр хүчирхийлэл даамжирчээ.