ОХУ-ын Төрийн Дума Орос гаралтай иргэдийн амь насанд заналхийлсэн алхам хийвэл Украины газар нутагт цэргийн хүч ашиглана гэсэн хуулийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Ерөнхийлөгч Владимир Путины хүсэлтээр ийм шийдвэр гаргасан байна. Ингэснээр ОХУ Украинд өрнөж буй үйл явдалд үргэлжүүлэн хяналт тавина гэж спикер Валентина Матвиенко ярив. Тэрээр “Энэ хуулийг хүчингүй болголоо гээд бид сохор болж байгаа биш. Хэрэв хүний эрхийг зөрчсөн хүчирхийлэл гарвал Орос иргэдийг хамгаалах болно. Харин цэргийн үйл ажиллагаа явуулахгүй” гэж тайлбарласан байна. Энэ сарын 20-нд Украины ерөнхийлөгч Петро Порошенко долоо хоногийн турш гал зогсоох шийдвэр гаргаснаа зарласан. Түр эвлэрэх алхмуудыг хийсээр байгаа ч Украины зүүн мужууд дахь тулаан үргэлжилсээр байна.
