Австралийн эрх баригчид гуравдугаар сарын 8-нд ор сураггүй алга болсон Малайзын иргэний агаарын тээврийн онгоцыг дахин хайж магадгүй байна. Хайгуулыг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт шинэ технологийн бүтээгдэхүүнээр Малайз, Хятад, Австралийн багийнхан үргэлжлүүлнэ болно гэж албаын эх сурвалж мэдээлэв. Австралийн Тээврийн аюулгүй байдлын товчоо мэдээллийг дахин нягталж, хайгуул явуулна гэжээ. Өнгөрсөн долоо хоногт бие даасан шинжээчдийн багийнхан хиймэл дагуулын мэдээллийг ашиглан онгоцыг Энэтхэгийн далайд сүйрсэн гэж үзсэн нь өмнөх таамаглалтай тохирч байгаа юм. Тиймээс өмнөх газраа дахин хайхаар болжээ.