
Хар баг өмссөн Ирак, Левантын лалын улс бүлэглэлийн цэргүүд Сирийн Курд үндэстний 140 сурагч хөвгүүдийг хулгайлан авч явжээ. Тэд хүүхдүүдэд Исламын шашны үндсэн номлолыг хүчээр зааж, өөрсдөдөө элсүүлэх зорилгоор авч явсан гэж Сири дэхь хүний эрхийг байгууллагын ажиглагчид үзэж байна. Цэргүүд төгсөлтийн шалгалтаа өгч байсан хүүхдүүдийг ачааны машинд суулган өөрсдийн орогнодог Аян аль-Араб суурин руу авч явжээ. Хулгайлагдсан хүүхдүүдийн нэг болох Мохаммед “Бид бүгдээрээ маш их айж байна. Гэртээ харьж, ээж аавтайгаа уулзмаар байна. Яагаад биднийг авч ирсэнийг мэдэхгүй” хэмээн CNN агентлагт утсаар ярьжээ. Мохаммедын ярьж буйгаар хүүхдүүд тав хоногийн турш олзлогдож байгаад тарж бутарсан гэнэ.
Сэтгэгдэл (1)