
Тайландын цэргийн генерал Чатчлерм Чалермсук “BBC” агентлагт өгсөн ярилцлагандаа өнгөрсөн сарын цэргийн эргэлт урьдчилсан төлөвлөсөн зүйл биш гэж мэдэгджээ. Засгийн газрыг түлхэн унагахын төлөө тэмцэл бүтэн жил орчим үргэлжилж, ард иргэдийн амь насанд заналхийлсэн учир ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд орсон хэмээн ярьжээ. Мөн экс ерөнхий сайд Таксин Шинаватра болон түүний гэр бүлийн гишүүд улс төрд эргэн ороход саад байхгүй гэдгийг онцолсон байна. Тайландын төрийн эрхийг цэргийнхэн хяналтандаа авсан ч жагсаал цуглаан намжаагүй юм. Цэргийнхэн тэрс үзэлтэй хэдэн зуун хүнийг баривчилж, хатуу бодлого явуулж байгаа. Харин экс ерөнхий сайд Шинаватра хөдөөгийн иргэдийг дэмжлэгийг хүлээсээр байгаа ажээ. Гэвч түүнийг эрх мэдлээ ашиглаж авилгал авсан гэдгийг шүүхээс тогтоосон билээ.