Өмнөд Солонгосын ерөнхий сайд Чон Вон Хон “Севол” хөлгийн осолд өөрийгөө буруутган, огцрох өргөдлөө өгөөд байсан юм. Тэгвэл түүний огцрох өргөдлийг буцааж албан тушаалд нь хэвээр үлдээлээ. Ерөнхий сайдын суудалд нэр дэвшүүлсэн хоёр дахь хүн Мун Чан Гык хоёр хоногийн өмнө нэрээ татсаны дараа дээрх шийдвэрийг гаргажээ. Ерөнхийлөгч Пак Ген Хи сэтгүүлч асан Мүн Чан Кюкийг сайдын албан тушаалд томилох санал гаргасан ч олон нийт түүнийг Японы талыг баримтлагч хэмээн шүүмжилсэн юм. Тиймээс өмнөх сайд Чон Вон Хоныг огцруулахаа больсон бололтой.
