
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Сирийн босогчдыг сургаж, тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор 500 сая долларын тусламж хүргэх санаачилга гаргаж, Конгрессоор хэлэлцүүлэхээр болсон байна. Энэ мөнгө Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын эсрэг тэмцэж буй босогчдод очно гэж шууд хэлжээ. Тодруулбал, Иракийн гол бүс нутгуудыг эзэлж, дайн өдүүлж буй Ирак, Левантын лалын улс тэргүүтэй Исламын дайчдад хүрэх юм. Гурван жил гаруй үргэлжилсэн иргэний дайны улмаас 150 мянган хүн амь насаа алдаж хямрал даамжирсаар байгаа. Тиймээс Цагаан ордон Сирийн босогчдын хүчийг зузаатгаж, Башар Ассадыг түлхэн унагахын төлөө тэмцэлд нэгджээ. Ингэснээр босогчид Засгийн газрын хяналтад алдсан газар нутгуудаа буцаан авна гэж Обама үзэж байна.
Сэтгэгдэл (1)