
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Баруун Африкт дэгдсэн Эбола вирусын тархалтыг зогсоох дорвитой алхам хийхээр төлөвлөж байна. Өвчний тархалтыг бууруулахаар шинжээчдийг илгээхээр болжээ. Африкийн Гвиней, Сьерра Леон, Либери зэрэг орнуудад 600 орчим тохиолдол бүртгэгдэж, 360 хүн нас барсан ажээ. Өнгөрсөн гуравдугаар сард анхны тохиолдол нь илэрсэн вирус хурдан хугацаанд тархаж, хяналтаас гарч буйг мэргэжилтнүүд сануулсан байна. Алслагдсан бүс нутгуудад эмнэлгийн тусламж хүргэхэд хүндрэлтэй байгаа гэнэ. Халуун орны хумхаа өвчнийг хяналтандаа байлгаж байсан бөгөөд иймэрхүү үхлийн халдвар гараагүй байсан. Одоохондоо энэ вирусыг дарах вакцин хараахан гаргаж авч чадаагүй байгаа юм.