
Энэтхэгийн олон мянган шийт шашинтнууд Иракт сайн дураараа ирж, онгон шүтээнээ хамгаалан тэмцэж байна. Ирак, Левантын лалын улс бүлэглэлийн суннит шашинтнууд Иракийн гол бүс нутгуудыг эзлэн түрэмгийлсэний уршгаар 1,300 хүн амиа алдаж, Багдад хотыг түйвээхээр чиглэж байгаа ажээ. Юнеско соёлын өвдөө бүртгэн авсан сүмийн цогцолборыг босогчид хяналтандаа авчээ. Иракийн газар нутгийг хамгаалах үйлсэд нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн 100 мянган хүний гарын үсэг цугларсан гэнэ. Гэхдээ сайн дурын үйлсийг зохион байгуулагчид хүчирхийллийн эсрэг буу зэвсэг барьж тэмцэх биш, түүхийн дурсгалт газруудыг хамгаалах, эмнэлгийн тусламж хүргэх зэрэг үйл ажиллагаа явуулах юм. Ислам нь Энэтхэгийн хоёр дахь том шашин бөгөөд хүн амынх нь 15 хувь буюу 177 сая хүн шүтдэг. Ирак, Левантын лалын улс бүлэглэлийн түрэмгийлэл нь шийт, суннит шашинтнуудын дунд мөргөөлдөн гаргаж болзошгүй хэмээн судлаачид эмээж байна.