
Иракийн армийг баруун хойд мужийг эзэлж буй ISIS бүлэглэлтэй тэмцэж байх хооронд тус зэвсэгт бүлэглэлтэй адилхан суннит урсгалыг дэмждэг Курд үндэстнүүд бэхжих болжээ. Израйлийн Гадаад хэргийн сайд Авигдор Лиеберман Иракийн асуудлаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзахдаа Курд үндэстнүүд тусгаар тогтнохоор зэхэж буйг дурдсан байна. Багдад хотын орчимд хүчээ авч буй суннит урсгалын бүлэглэл Иракийн хойд хязгаарт орших автономит мужийг булаахаар хичээж байгаа ажээ. Курд үндэстний түүхэн нийслэл Киркук хот нь газрын тосны нөөц ихтэй болохоор Иракийн эдийн засгийн үндсэн хөдөлгөгч хүч болгодог. Тэгэхээр Киркук хотыг алдвал Иракийн парламент дахь Курд үндэстнүүдэд санхүүгийн эрх мэдэл шилжинэ гэсэн үг юм.