Оросын цагдаа нар дүрэмт хувцсаа солихоор больжээ. Эмэгтэй цагдаа нарын банзал хэт богино учир ийм шийдвэр гаргасан хэмээн Дотоод хэргийн яамнаас мэдэгдсэн байна. “Хүмүүс эхлээд эмэгтэй цагдаа нарын хувцас руу хардаг. Хэт богино, бариу хувцас нь ажил үүргээ гүйцэтгэхэд саад болж байна” хэмээн Дотоод хэргийн сайд Сергей Герасимов хэлжээ. Ингэснээр эмэгтэй цагдаа нарын банзалыг урт болгож, эрэгтэй цагдаа нарын цамцны ханцуйг богино болгосон байна. Хувцаснууд өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэхэд биед эвтэйхэн байх нь хамгийн чухал үзүүлэлт гэж үзжээ.

Сэтгэгдэл (4)