Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт байрлах нэгэн ресторан сард нэг удаа нүцгэн үдэшлэг зохион байгуулдаг. Нийгмийн зүтгэлтэн Жон Ордовер үйлчлүүлэгчид хувцсаа тайлж нүцгэлэн, хамтдаа хөгжилдөж оройн зоог барих боломжийг олгодог байна. Үйлчлүүлэгчид өөрсдөө хүсвэл хувцсаа өмсөж болдог гэнэ. Мөн нүцгэн үйлчлүүлэгчид сандал дороо тавьж суух алчуур, ороолт зэргийг авч очих ёстой байдаг ажээ. Рестораны цонхыг хар даавуугаар тагладаг учир гаднаас хүн харна гэж айх хэрэггүй.

Сэтгэгдэл (1)