
Энэ он гарсаар Украины 110 мянган иргэн Орос руу зугтсан гэдгийг НҮБ-ын дүрвэгсдийн агентлагаас тогтоожээ. Тэдний зөвхөн 9500 нь дүрвэгч гэсэн статустайгаар эх орноосоо гарсан бол үлдсэн хэсэг нь Украиндаа буцаж очвол өөрсдийнх нь эсрэг хүч хэрэглэнэ гэж айж эмээсэн хүмүүс байна гэж тус агентлагийн төлөөлөгч Мелисса Флеминг ярьсан байна. Дүрвэгсдийн 750 нь Польш, Беларус, Чех, Румынд суурьшсан гэнэ. Өнгөрсөн гуравдугаар сард Украины Крымийн автонимит мужийг Оросод нэгтгэсэн холбоотойгоор 12 мянган дүрвэсэн юм. Мөн зүүн мужийн эмх замбараагүй байдлаас үүдээд дүрвэгсдийн тоо нэмэгдсээр байна.
Сэтгэгдэл (2)