
Малайзын иргэний агаарын тээврийн Боинг 777 онгоцны эрлийн ажлыг гүйцэтгэж буй Австралийн албаныхан 239 зорчигчийн амьсгаа нь боогдож нас барсан гэсэн дүгнэлт гаргажээ. Онгоц далай руу унахад зорчигчид аль хэдийнэ амьсгал хураасан байсан гэж тэд үзэж байна. Энэтхэгийн далайд эрлийн ажил явуулсан ч онгоцны ямар ч улс мөр олдоогүй юм. Тиймээс ирэх наймдугаар сараас эхлэн Энэтхэгийн далайд 60 мянган км талбайд 56 сая долларын өртгөөр бүтэн нэг жил хайхаар төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл (1)